Захирлын мэндчилгээ
Ээлт Нар эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирлын мэндчилгээ.
Танилцуулга
Албан тушаал: Ээлт Нар эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал
Мэргэшсэн чиглэл: Хүний их эмч , дүрс оношилгооны эмч
БОЛОВСРОЛ, МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭЛТ
2003–2010: “Ач” АУДС, хүний их эмч.
2015-2017 : Дүрс оношилгооны эмч.
АЖЛЫН ТУРШЛАГА
2010–2011 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлэг, хүний их эмч.
2012-2013 Акуа хувийн эмнэлэгт дүрс оношилгооны эмч
2013–2015 Хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн
2021 оноос: “Ээлт Нар” эмэгтэйчүүдийн эмнэлэгт захирал
“Ээлт Нар” эмэгтэйчүүдийн эмнэлгийн веб хуудсаар зочилж байгаа та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.
Хайрханы чулуун эрдэнэ ХХК нь анх 2014 онд байгуулагдсан бөгөөд 2022 оны 4 дугаар сард " Ээлт нар " эмнэлгийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Бид бүхэн эмэгтэйчүүдийн болон эх ургийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, чадварлаг боловсон хүчин баг хамт олон бүрдүүлж, түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж түүнд чиглэсэн сургалтыг тасралтгүй үзүүлэн хөгжиж дэвшсээр байна.
Мөн бид бүхэн үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай тохилог, цэвэрхэн орчин бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.
Цаашид ч бид бүхэн үйлчлүүлэгч та бүгдийн үзлэг оношлогоог мэргэжлийн түвшинд үзүүлэн ур чадвараар зогсохгүй бүх сэтгэл зүрхээрээ хүрч ажиллах , эелдэг найрсаг тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллах болно.
Монголын ирээдүй болсон зүрх бүхэн үргэлж эрүүл энх байхын эрхэм ерөөлийг дэвшүүлэе .
С.Батсайхан