Ээлт Нар Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Түгээмэл асуулт, хариулт

Ээлт Нар эмнэлгийн цаг захиалга, эмч сонгох, үйлчилгээ, багцын үнэ болон төлбөрийн талаарх түгээмэл асуултын хариулт.

Үзлэгийн цаг хэрхэн захиалах вэ?

Цаг захиалах хэсгээс үйлчилгээ эсвэл багц, хүссэн огноо, цагаа сонгон нэр, утас, регистрийн дугаараа илгээнэ. Энэ нь цагийн хүсэлт бөгөөд эмнэлгийн ажилтан тантай холбогдож боломжит цагийг баталгаажуулна.

Цагийн хүсэлт илгээх

Үзүүлэх эмчээ сонгож болох уу?

Болно. Эмч нарын танилцуулгаас эмчээ сонгон цагийн хүсэлт илгээж болно. Эмч сонгоогүй тохиолдолд эмнэлгээс эмч хуваарилна. Сонгосон цагийн боломжийг ажилтан баталгаажуулна.

Эмч нарын танилцуулга

Үйлчилгээ болон багцын үнийг хаанаас харах вэ?

Үйлчилгээ хэсэгт дан үйлчилгээний үнэ, багцын тогтмол үнэ болон багцад багтах үйлчилгээнүүд харагдана. Сонгосон үйлчилгээний төлөх дүн цагийн хүсэлт илгээхээс өмнө гарна. Багцын үнэд бусад хөнгөлөлт давхардахгүй.

Үйлчилгээ, үнэ үзэх

Өөрийн хүссэн үйлчилгээнүүдээр багц бүрдүүлж болох уу?

Болно. «Өөрийн багц бүрдүүлэх» хэсэгт 2–30 дан үйлчилгээ сонгоно. Үнийн нийлбэр, багцын хөнгөлөлт болон төлөх нийт дүн захиалахаас өмнө харагдана. «Үнэ лавлах» үйлчилгээ, бэлэн багцыг энэ сонголтод нэмэхгүй. Багцын хөнгөлөлт бусад урамшуулалтай давхардахгүй.

Өөрийн багц бүрдүүлэх

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Цагийн хүсэлт илгээсний дараа QPay-аар төлөх эсвэл эмнэлэгт ирж бэлнээр төлөх сонголттой. Эмнэлэг дээр хүлээн авах ажилтан төлбөрийн үлдэгдлийг шалгаж QPay QR харуулах эсвэл бэлэн мөнгө, картын терминалаар хүлээн авсан төлбөрийг бүртгэнэ. Өмнө төлсөн дүнг тооцоонд нэг удаа суутгана.

Үзлэгийн үед нэмэлт үйлчилгээ авбал яах вэ?

Эмч нэмэлтээр хийсэн үйлчилгээг үзлэгт бүртгэж хүлээн авахад шилжүүлнэ. Хүлээн авах ажилтан захиалсан үйлчилгээ, нэмэлт үйлчилгээ, өмнө төлсөн дүн болон төлөх үлдэгдлийг тус бүр харуулж тооцоог хийнэ.

Захиалсан цагаа өөрчлөх эсвэл цуцлах бол яах вэ?

Эмнэлгийн 7200-2332 дугаарт холбогдож нэр, захиалсан огноо, цагаа хэлнэ үү. Төлбөртэй захиалгыг цуцлахад мөнгө автоматаар буцаагдахгүй; буцаалтын талаар эмнэлгийн ажилтантай холбогдоно уу.

Эмнэлгийн хаяг, ажиллах цагийг хаанаас харах вэ?

Манай хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14-р хороо, Бичилийн аркны урд, 18-р байр, 1-р давхар. Даваа–Баасан: 08:30-20:30. Бямба: 10:00–19:00. Ням: 10:00–19:00. Ирэх цаг болон бусад мэдээллийг 7200-2332 дугаараар лавлаарай.

Эмнэлгийн танилцуулга