Сарын тэмдэг яагаад өвдөлттэй ирдэг вэ?
Сарын тэмдгийн үед умай агшиж, доторх цус болон салст бүрхэвчээ гадагшлуулдаг. Үүний улмаас хэвлийн доод хэсэг, нуруу, ууцаар базалж өвдөх нь түгээмэл байдаг
2026-11-03 · Сарын тэмдэг өвдөх нь хэвийн үү ?
Өвдөлт ихсэх шалтгаан
Умай хэт хүчтэй агших
Умайн агшилтыг нэмэгдүүлдэг бодис ихсэх
Умайд хоргүй хавдар үүсэх, умайн дотор ургах ёстой эд өөр газарт ургах зэрэг өвчний нөлөө
Өвдөлтийг хэрхэн багасгах вэ?
Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
Сайн амрах
Эмч, эм зүйчийн зөвлөсөн өвдөлт намдаах эм хэрэглэх
Анхаараарай!
Сарын тэмдгийн өвдөлт маш хүчтэй, сар бүр нэмэгддэг эсвэл өдөр тутмын амьдралд саад болдог бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.